Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос ирэх оны дүрмийн өөрчлөлтөө танилцууллаа

2020 оны олимпод шилдэг тамирчдыг бүгдийг нь оролцуулахын тулд олимпийн эрхийн төлөөх тэмцээнүүдэд ч чансааны оноогоор хэсэг хуваарилах юм байна. Шилдэг хоёр бөхийг финалаас өмнө тааруулахгүй зорилготой.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос ирэх оны дүрмийн өөрчлөлтөө танилцууллаа
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос ирэх оны дүрмийн өөрчлөлтөө танилцууллаа. Зураг: МҮОНРТ

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос “Токио-2020” олимпийн наадамтай холбогдуулан, ирэх оны дүрмийн өөрчлөлтөө танилцууллаа.

2020 оны чансаа олгох эхний тэмцээн ирэх нэгдүгээр сард, дараагийн тэмцээн зургаадугаар сарын эхээр болно. Энэ хоёр тэмцээнд сонгомол барилдаан, эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн тэмцээн хамт явагдах аж. Чансааны оноо Токиогийн олимпийн наадмын сугалаанд тооцогдоно.

2020 оны олимпод шилдэг тамирчдыг бүгдийг нь оролцуулахын тулд олимпийн эрхийн төлөөх тэмцээнүүдэд ч чансааны оноогоор хэсэг хуваарилах юм байна. Шилдэг хоёр бөхийг финалаас өмнө тааруулахгүй зорилготой.

Чансааны оноог:

- Нур-Султанд болох ДАШТ-ий амжилт,

- 2020 оны Тивийн АШТ-үүдийн амжилт,

- Улирлын анхны чансаа олгох тэмцээний амжилтыг харгалзан олгоно.

Ижил оноотой нөхцөлд:

  1. 2019 оны ДАШТ-д эзэлсэн байр

  2. Тивийн аваргад эзэлсэн байр (2020)

  3. Тухайн тамирчны оролцсон тэмцээний тоо

  4. Хэрэв дээрх гурван заалтаар тэнцвэл сугалаагаар шийдэх юм.

Мөн ДБНХ-ноос 2020-2021 оны улиралд явагдах тэмцээний хуваарьт өөрчлөлт орууллаа.

Урьдын адил нийт дөрвөн чансаа олгох тэмцээнтэй. Гэхдээ сонгомол, чөлөөт бөхийн тэмцээнүүд хамт явагдана. Ази, Америк тивд тус бүр нэг, Европт чансаа олгох хоёр тэмцээн зохион байгуулна.

Чансаа олгох тэмцээний хуваарь:

1-дэх тэмцээн: Хоёрдугаар сарын эхээр

2-дахь тэмцээн: Хоёрдугаар сарын сүүлд

3-дахь тэмцээн: Зургаадугаар сард

4-дэх тэмцээн: долоо эсвэл наймдугаар сард

Тэмцээнүүд явагдах газар, хугацааг ойрын саруудад зарлана. Чансааны оноо олгох тэмцээн зохион байгуулах хүсэлтэй үндэсний холбоод хүсэлтээ гаргах ёстой.

Хуваалцах