Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Дэлхийн бяцхан мисст баяр хүргэлээ

Турк улсын Анталия хотноо өнгөрөгч есдүгээр сарын 27-ноос 10 дугаар сарын 3-ны өдрүүдэд Олон улсын “Little miss world-2015” тэмцээн болсон билээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дэлхийн бяцхан мисст баяр хүргэлээ
Дэлхийн бяцхан мисст баяр хүргэлээ. Зураг: МҮОНРТ

Турк улсын Анталия хотноо өнгөрөгч есдүгээр сарын 27-ноос 10 дугаар сарын 3-ны өдрүүдэд Олон улсын “Little miss world-2015” тэмцээн болсон билээ. Дэлхийн бяцхан миссийн тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон М.Гэрэлтэх түрүүлж, алмазан шигтгээтэй Алтан эрдэнийн титмийн эзэн болсон юм.


Нэгдүгээр ангийн сурагч, 6 настай М.Гэрэлтэхийн аав Д.Мандах нь МУБИС-ийн Багшийн сургуулийн захирал доктор, дэд профессор аж. Дэлхийн бяцхан миссийг өчигдөр эх орондоо ирснийх нь дараа МУБИС-ийн захирал доктор, профессор Д.Мөнхжаргал хүлээн авч баяр хүргэн, гарын бэлэг, баглаа цэцгийн хамт барьжээ.

Хуваалцах