Дэлхийн даамын холбооноос Б.Мөнхжин, Б.Мишээл нарт их мастер цол олголоо
Улирал тутам гардаг FMJD-ийн шинэчлэгдсэн чансаа өнөөдөр гарлаа.
Мэдээллийн алба

Улирал тутам гардаг FMJD-ийн шинэчлэгдсэн чансаа өнөөдөр гарлаа. Түүнчлэн Дэлхийн даамын холбооноос Ази тивийн насанд хүрэгчдийн аварга Б.Мөнхжин, Б.Мишээл нарт их мастер (International Grandmaster) цолыг албан ёсоор олгосон байна. Мөн Азийн АШТ-д амжилттай тоглосон Н.Лхагвадолгор, Б.Сэлэнгэ, У.Баяржаргал нар Дэлхийн даамын холбооны дэд мастер болж, олон улсын цолтнуудын тоог нэмлээ. Үүнээс гадна US Open 2019 тэмцээнээс Б.Мишээл эрэгтэйчүүдийн ДДХМ цолны нэг балл, Hingqui Cup тэмцээнээс С.Мөнх-Оргил, Г.Хэрлэнмөрөн нар эрэгтэйчүүдийн ДДХМ цолны нэг баллыг биелүүлсэн байна.


















