Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Дэлхийн гайхамшиг: Москвагийн Кремль

Өнөөдөр бид та бүхэнд дэлхийн гайхамшигт байгууламжуудыг танилцуулах буландаа ОХУ-ын нийслэл Москва хот дахь Кремлийн тухай товч мэдээллийг бэлтгэлээ. Кремль гэдэг нь хэрэм гэх монгол үгнээс үүдэлтэй үүдэлтэй гэж судлаачид үздэг байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дэлхийн гайхамшиг: Москвагийн Кремль
Дэлхийн гайхамшиг: Москвагийн Кремль. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр бид та бүхэнд дэлхийн гайхамшигт байгууламжуудыг танилцуулах буландаа ОХУ-ын нийслэл Москва хот дахь Кремлийн тухай товч мэдээллийг бэлтгэлээ. Кремль гэдэг нь хэрэм гэх монгол үгнээс үүдэлтэй үүдэлтэй гэж судлаачид үздэг байна.

Тус байгууламж нь дундад зуунаас өдгөөг хүртэл хадгалагдаж ирсэн цогцолборуудаас хамгийн том нь юм. 27,7 га газрыг эзэгнэсэн Москвагийн Кремлийн хэрмэн хананы нийт урт нь 2235 метр. Ханын зузаан нь 3,5 метр, зарим хэсэгтээ 6,5 метр. Өндөр нь 5-19 метр. Дөрвөн үндсэн хаалга, хана дагуух 20 цамхагтай. Хамгийн өндөр цамхаг нь 80 метр. Гол ёслолын хаалга бүхий Спаскийн цамхаг нь хамгийн алдартайд тооцогддог. Москвагийн Кремлийг 1482-1495 оны хооронд баригдаж дууссан гэж үздэг.

Хуваалцах