Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Дэлхийн ганцхан “Монгол наадам” эхэллээ

Тулгар төр байгуулагдсаны 2222, Их Монгол Улс байгуулагдсаны 807, Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадмыг нээж МУ-ын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэллээ. Ингээд монгол түмний их баяр наадам эхэлж байна.

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дэлхийн ганцхан “Монгол наадам” эхэллээ
Дэлхийн ганцхан “Монгол наадам” эхэллээ. Зураг: МҮОНРТ

Тулгар төр байгуулагдсаны 2222, Их Монгол Улс байгуулагдсаны 807, Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадмыг нээж МУ-ын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэллээ. Тэрээр “Би бол та бүхний өсгөсөн хүү. Аав ээжийн ачийг хариулахын төлөө зүтгэж байгаа хүүгийн сэтгэлээр ард иргэдийнхээ төлөө зүтгэх болно. Наадамчдадаа уяа хөнгөн,цэц мэргэн, бяр их наадамлахын ерөөлийг өргөн дэвшүүлье. Монгол төрийн наадам ийнхүү эхэлж байгааг төрийн есөн хөлт цагаан тугийн өмнөх энэхүү индрээс даяар олондоо тунхаглаж байна. Мөнх хөх тэнгэр минь монгол түмнийг минь үүрд ивээгээрэй” гэллээ. Ийнхүү даяар монголыг уухайлуулж, чадалт бөхчүүдийн хүчийг шалган, шандаст хүлгийн хурдыг сорьж, эрхий мэргэдийн цэцийг мялаах их наадам эхэллээ.

Хуваалцах