Дэлхийн хамгийн хөгшин хүн 123 настай
Дэлхийн хамгийн өндөр настай хүн Боливи улсад амьдарч байгаа аж. Кармело Флорес Лауро гэдэг хамгийн хөгшин хүн индианчуудын аймара омогт амьдардаг гэнэ. Хэрвээ түүний бичиг баримтад алдаа байхгүй бол тэрбээр 123 настай юм.
Мэдээллийн алба

Дэлхийн хамгийн өндөр настай хүн Боливи улсад амьдарч байгаа аж. Кармело Флорес Лауро гэдэг хамгийн хөгшин хүн индианчуудын аймара омогт амьдардаг гэнэ. Хэрвээ түүний бичиг баримтад алдаа байхгүй бол тэрбээр 123 настай юм.Титикак нуурын ойролцоо байдаг жижиг тосгонд амьдардаг энэ өвгөн таяг ч тулдаггүй, нүдний шил ч зүүдэггүйгээр барахгүй бүр өдөржин хөдөлмөрлөдөг гэнэ. Кармело Флорес Лауро гурван хүүхэдтэй бөгөөд 16 ач, гуч, 39 ачинцар, зээнцэртэй ажээ. Кармело Флорес Лауро Боливи улсад төрсний гэрчилгээ байдаггүй цаг үед төрсөн бөгөөд загалмайлсан өдрөөр хүний насыг тооцдог байжээ.


















