Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Дэлхийн хамгийн том морь хулганаас айдаг

Английн Герцог нэртэй морь 2 метр 1 см бөгөөд дэлхийн хамгийн өндөр мориор шалгараад байна. Харин энэ хүлэг жилийн өмнө л 193 см байсан гэнэ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дэлхийн хамгийн том морь хулганаас айдаг
Дэлхийн хамгийн том морь хулганаас айдаг. Зураг: МҮОНРТ

Английн Герцог нэртэй морь 2 м 1 см бөгөөд дэлхийн хамгийн өндөр мориор шалгараад байна. Харин энэ хүлэг жилийн өмнө л 193 см байсан гэнэ.

Таримал цай, алим гэсэн тусгай тэжээл өгсний ачаар жилийн дотор 8 см өсч Техасын Радар хүлгээс өндөр болжээ.

Цээжний тойрог нь 2.5 м, духны урт нь 90 см , гуя нь 142 см, зургаан настай Герцог морь нь ийм аварга биетэй ч хулганаас маш их айдаг гэнэ.

Өдөрт 90 литр ус ууж, 22 литр цай, бараг 9 кг тэжээл иддэг байна. Үүнээс өмнө 193 см өндөр Крекер гэх хүлэг хамгийн өндөр мориор бүртгэгдсэн байжээ.

Хуваалцах