Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Дэлхийн хамгийн том сургууль

Дэлхийн хамгийн том дунд сургууль 2050 он гэхэд хүн амынхаа тоогоор дэлхийд тэргүүлэх Энэтхэгт байдаг ажээ. Уг сургууль Энэтхэгийн хамгийн олон хүн амтай Уттар Прадеш мужийн “Лакнау”хэмээх дунд сургууль юм. Тус сургууль 44 мянган сурагчтай бөгөөд 1000 гаруй анги танхимтай, 2500 багштай гэнэ. Лакнауг

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дэлхийн хамгийн том сургууль
Дэлхийн хамгийн том сургууль. Зураг: МҮОНРТ

Дэлхийн хамгийн том дунд сургууль 2050 он гэхэд хүн амынхаа тоогоор дэлхийд тэргүүлэх Энэтхэгт байдаг ажээ. Уг сургууль Энэтхэгийн хамгийн олон хүн амтай Уттар Прадеш мужийн “Лакнау”хэмээх дунд сургууль юм. Тус сургууль 44 мянган сурагчтай бөгөөд 1000 гаруй анги танхимтай, 2500 багштай гэнэ. Лакнаугийн дунд сургууль 2011онд 39437 сурагчтай байхдаа Гиннесийн номонд бичигдэж байсан юм. Гурваас 17 насны хүүхдүүд сурдаг, нэг ангидаа 45 сурагчтай тус сургууль бага ангийн сурагчдаасаа сар бүр 18 ам.долларын төлбөр авдаг бол ахлах ангийнхан 47 ам.долларын төлбөртэй аж.

Энэ сургуулийг 1959 онд анх таван сурагчтайгаар байгуулж байсан бөгөөд дараа төлөх нөхцөлтэйгээр 300 рупигийн төлбөртэй байсан гэнэ. Харин одоо улсынхаа төдийгүй дэлхийн хамгийн том сургууль болж, Гиннесийн дээд амжилт тогтоогоод байна.
Лакнау дунд сургуулийнхаа хэмжээнд дэлхийд тэргүүлдэг боловч Энэтхэгийн өөр нэг сургуулийн болох Индира Гандигийн нэрэмжит Үндэсний Нээлттэй их сургуулийн хажууд өчүүхэн жижиг сургууль юм. Тус их сургууль дөрвөн сая оюутантайгаар дэлхийн хамгийн том их сургууль хэмээн мөн л Гиннесийн рекорд тогтоосон байна.

Түлхүүр үг:сургууль
Хуваалцах