Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Дэлхийн хамгийн том цэцэг

Суматрийн арал, Индонезийн халуун чийглэг ойд ургадаг энэхүү цэцгийг 1878 онд Италийн ургамал судлаач Одоардо Бекари анх олж нээжээ.

Ж.
Ж.Тагтаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дэлхийн хамгийн том цэцэг
Дэлхийн хамгийн том цэцэг. Зураг: МҮОНРТ

Суматрийн арал, Индонезийн халуун чийглэг ойд ургадаг энэхүү цэцгийг 1878 онд Италийн ургамал судлаач Одоардо Бекари анх олж нээжээ. Amorphophallus titanium-ийн дундаж хэмжээ 2 метр өндөр, 75 кг орчим жинтэй, дэлхийн хамгийн том цэцэг юм. Хамгийн хүнд нь 91 кг хүрсэн тохиолдол ч бий аж. Нью-Йоркийн Ургамал судлалын хүрээлэнд 1939 онд анх удаа цэцэглэсэн гэж тэмдэглэжээ. Навчны урт 3 метр хүрэх ба 4 метр өргөн тархаж ургадаг энэхүү булцуут ургамал 40 жилд ганцхан удаа цэцэглэдэг байна. Цэцэг нь ердөө гуравхан өдөр болоод л гундаж унадаг ажээ.

Хуваалцах