Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Дэлхийн хамгийн өндөр хүн гэрлэжээ

Хамгийн сонирхолтой нь Султан Косен саяхан хайртай хүнтэйгээ учирч, өөрийн төрөлх хотдоо хуримаа хийжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дэлхийн хамгийн өндөр хүн гэрлэжээ
Дэлхийн хамгийн өндөр хүн гэрлэжээ. Зураг: МҮОНРТ

“Гинессийн дээд амжилт” ном анх 1955 онд хэвлэгдэж байсан түүхтэй. Өөрсдийгөө бусдаас илүү өвөрмөц, содон, цор ганц хувь гэж боддог хүмүүс энэхүү номонд ордог уламжлалтай.

Энэхүү уламжлалын дагуу Туркийн иргэн Султан Косен өөрийгөө дэлхий хамгийн өндөр хүнээр тус номонд бүртгүүлж чаджээ. Түүний өндөр 2 метр 51 см болохыг зохион байгуулагчид тогтоож 2009 онд Гиннесийн дээд амжилтаар бүртгэн авсан байна.

Хамгийн сонирхолтой нь Султан Косен саяхан хайртай хүнтэйгээ учирч, өөрийн төрөлх хотдоо хуримаа хийжээ.

Дашрамд өгүүлэхэд Султан Косен нь 10 настайгаасаа бага тархины хорт хавдраар өвчилж, үүний улмаас өсөлт нь огцом явагдсан аж. Эмч нар түүний хорт хавдрыг 2008 онд хагалгаа хийж авснаар өсөлт нь зогссон юм. Өнөөдөр тэрээр дэлхийн хамгийн өндөр хүнээр тодорсон хэвээр байна.

Түлхүүр үг:Султан Косен
Хуваалцах