Дэлхийн хамгийн өндөр усан гулгуурыг барьжээ
Алдарт “Ниагара” хүрхрээнээс ч өндөр усан гулгуур нээлтээ хийлээ.
Мэдээллийн алба

Алдарт “Ниагара” хүрхрээнээс ч өндөр усан гулгуур нээлтээ хийлээ.
Америкийн Канзас мужид нээгдсэн энэ усан гулгуур “Verrückt” буюу Германаар галзуу гэсэн утгатай юм байна.
Энэ сарын 10-нд албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн усан гулгуур нь 168 фут 7 инч буюу 51 метр өндөртэй гэнэ.
Зорчигчдод зориулсан сал өндрөөс буух үедээ 65 миль цаг буюу 29 метр секунд хүртэл хурдлах юм.
Усан гулгуурын оройгоос ёроол хүрэхэд ердөө 10 секунд шаардагдах гэнэ.
Геннисийн номд бичигдээд байгаа энэ усан гулгуурыг анх тавдугаар сард нээхээр төлөвлөж байсан ч хойшлогдон энэ сард зочдоо хүлээн авч эхэлжээ.


















