Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Дэлхийн хамгийн үнэтэй хиймэл шүдийг хийжээ

Дубайн нэгэн шүдний эмнэлгийн эмч нар дэлхийн хамгийн үнэтэй хиймэл шүд хийжээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дэлхийн хамгийн үнэтэй хиймэл шүдийг хийжээ
Дэлхийн хамгийн үнэтэй хиймэл шүдийг хийжээ. Зураг: МҮОНРТ

Дубайн нэгэн шүдний эмнэлгийн эмч нар дэлхийн хамгийн үнэтэй хиймэл шүд хийжээ.

999 сорьцтой цэвэр алт 10 грамм, нийтдээ 2.5 карат жинтэй 156 ширхэг очир эрдэнэс орсон энэхүү хиймэл шүдний үнэ нь 152700 ам.доллар юм байна. Ийнхүү үнэт эдээр бүтсэн хосгүй үнэтэй хиймэл шүдний борлуулалтын орлогоос зохих хувийг аутизмтай хүүхдүүдэд тусладаг буяны санд шилжүүлэх гэнэ.

Алтан шүдээр гангарахыг хүсвэл эмнэлэгт хоёр удаа очиж үзүүлж, тааруулах бөгөөд харин хоол идэхэд зориулагдаагүй учраас зоогийн ширээний араас “очир эрдэнэсийн инээмсэглэл” харуулах боломжгүй аж.

Хүүхдүүдэд туслах мөнгө олохоор энэхүү хиймэл шүдийг бүтээсэн доктор Мажад Нажигийн ажилладаг эмнэлгийнхэн дэлхийн хамгийн үнэтэй хиймэл шүд хийх хоёр ч захиалга аваад амжсан гэнэ.

Очир эрдэнийн шигтгээтэй алтан шүдээр гангарах захиалагчид нь Арабын нэгдсэн эмират улсын хааны гэр бүлийн нэгэн гишүүн эмэгтэй бол нөгөөх нь Катарын цуутай баян эр аж.

Ийнхүү танилцуулсан даруйдаа хоёр захиалга аваад амжсан эмнэлгийнхэн захиалга цаашид нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байгаагийн дээр Геннисийн дээд амжилтын номд бүртгүүлнэ гэж найдаж байгаа гэнэ.

Хуваалцах