Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Дэлхийн хамгийн үнэтэй шаазан аягыг танилцууллаа

Тэрбумтан Лю Ицянь нь Шанхай хотод “Лун” буюу “Луу” хэмээх эртний эдлэлийн цуглуулга бүхий музейтай ажээ. Тэрбээр үнэтэй аягыг ахуйн хэрэглээндээ ашиглалгүй музейн үзмэр болгон хадгалжээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дэлхийн хамгийн үнэтэй шаазан аягыг танилцууллаа
Дэлхийн хамгийн үнэтэй шаазан аягыг танилцууллаа. Зураг: МҮОНРТ

Дэлхийн хамгийн үнэтэй шаазан аягыг Хятадын тэрбумтан 51 настай Лю Ицянь 36 сая ам.доллараар худалдан авчээ. Энэ аягыг 600 жилийн өмнө дээд зэргийн шаазангаар урлаж Мин улсын хаан Чэн-Хуа эдэлж байжээ.

Тэрбумтан Лю Ицянь нь Шанхай хотод “Лун” буюу “Луу” хэмээх эртний эдлэлийн цуглуулга бүхий музейтай ажээ. Тэрбээр үнэтэй аягыг ахуйн хэрэглээндээ ашиглалгүй музейн үзмэр болгон хадгалжээ.

Тахиа шувууны дүрслэл бүхий аягыг хятадууд өнөр өтгөн, аз жаргалтай гэр бүлийн бэлгэдэл хэмээн үздэг ба аяганы дуураймлыг гурван ам.доллараар худалдаалдаг гэнэ.

Хуваалцах