Дэлхийн хошой аварга залуучуудын ДАШТ-д хүч үзнэ
Түүнээс гадна Казахстаныг зорих боломжгүй болсон өнгөрсөн жилийн Будапештийн дэлхийн аварга Харүна Окүно залуучуудын ДАШТ-д хүч үзнэ
Мэдээллийн алба

Бөхийн төрлүүдийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Эстонийн нийслэл Таллинд өнөөдөр эхэлж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Тус тэмцээнд насанд хүрэгчдийн сүүлийн хоёр ДАШТ-д дараалан түрүүлсэн, дэлхийн хошой аварга Японы бөх Юи Сүсаки Таллинд үе тэнгийнхэнтэйгээ зодоглохоор болжээ.
Тэрбээр өнгөрсөн сард улсынхаа сонгон шалгаруулах тэмцээнд Юки Ириэд ялагдсанаар Нур-Султаны ДАШТ-ийг зорих боломжгүй болсон. Түүнээс гадна Казахстаныг зорих боломжгүй болсон өнгөрсөн жилийн Будапештийн дэлхийн аварга Харүна Окүно залуучуудын ДАШТ-д хүч үзнэ.
Сонирхуулахад, энэ жилийн залуучуудын ДАШТ-д 62 орны 700 гаруй тамирчин зодоглож байна.


















