Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Дэлхийн хотуудын төрх” үзэсгэлэн нээгдэнэ

Өнөө цагийн дэлхийн хотуудын өнгө төрх, онцлогийг дүрслэх урлагийн хэлээр илэрхийлсэн мэргэжлийн уран бүтээлчдийн “Дэлхийн хотуудын төрх” дүрслэх урлагийн үзэсгэлэн “Блью Мүүн Арт” галерейд өнөөдөр 18 цагаас нээгдэнэ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Дэлхийн хотуудын төрх” үзэсгэлэн нээгдэнэ
“Дэлхийн хотуудын төрх” үзэсгэлэн нээгдэнэ. Зураг: МҮОНРТ

Өнөө цагийн дэлхийн хотуудын өнгө төрх, онцлогийг дүрслэх урлагийн хэлээр илэрхийлсэн мэргэжлийн уран бүтээлчдийн “Дэлхийн хотуудын төрх” дүрслэх урлагийн үзэсгэлэн “Блью Мүүн Арт” галерейд өнөөдөр 18 цагаас нээгдэнэ. Нийслэлийн 375 жилийн ойд зориулан нийслэлийн Аялал жуулчлалын газар, Дэлхийн Монголчуудын Дүрслэх Урлагийн Тэргүүлэх Холбоотой хамтран зохион байгуулж буй уг үзэсгэлэн 11 дүгээр сарын 13-ныг дуустал олны хүртээл болох юм.
“Блью Мүүн Арт” галерей нь шинэ залуу авьяаслаг уран бүтээлчдийг дэмжих, урлагаар дамжуулж иргэдийн гоо зүйн боловсролыг дээшлүүлэх, уран бүтээлчдийг олон улсад таниулах зорилгоор 2014 онд төрөлжсөн болон сэдэвт 26 үзэсгэлэнг зохион байгуулж, 800 гаруй уран бүтээлчдийг хамруулаад байна гэж Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.

Хуваалцах