Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Дэлхийн хүнсний аюулгүй байдлын өдөр” тохиож байна

НҮБ-ын Ерөнхий Ассемблейгээс жил бүрийн зургаадугаар сарын 7-ныг “Дэлхийн хүнсний аюулгүй байдлын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Дэлхийн хүнсний аюулгүй байдлын өдөр” тохиож байна
“Дэлхийн хүнсний аюулгүй байдлын өдөр” тохиож байна. Зураг: МҮОНРТ

НҮБ-ын Ерөнхий Ассемблейгээс жил бүрийн зургаадугаар сарын 7-ныг “Дэлхийн хүнсний аюулгүй байдлын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.

Энэ жил хүнсний аюулгүй байдлын өдрийг “Болзошгүй эрсдэлд бэлэн байя” уриан дор дэлхий нийтээрээ тэмдэглэж байна.

Энэ нь хүнсний аюулгүй байдлын эрсдлийн зэргээс үл хамааран болзошгүй эрсдэлд бэлэн байхын чухлыг онцолж байгаа юм.

Хүнсний аюулгүй байдлыг хангахад хүн бүрийн оролцоо чухал бөгөөд "Хүнс, хоолны аюулгүй байдлыг хангах 5 түлхүүр зарчим"-ыг хэрэгжүүлж, хоол хүнсээр дамжих өвчнөөс сэргийлээрэй.

Хуваалцах