Дэлхийн кино урлагийнхан Монголд цуглана
Монголын урлагийн зөвлөл, Монгол-Францын төв, ССАЖЯ хамтран кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн сор болсон киног Монголын үзэгчдэд хүргэх зорилготой “Улаанбаатар” олон улсын анхдугаар кино наадмыг аравдугаар сарын 3-наас10-ны хооронд хийхээр болжээ.
Мэдээллийн алба

Монголын урлагийн зөвлөл, Монгол-Францын төв, ССАЖЯ хамтран кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн сор болсон киног Монголын үзэгчдэд хүргэх зорилготой “Улаанбаатар” олон улсын анхдугаар кино наадмыг аравдугаар сарын 3-наас10-ны хооронд хийхээр болжээ. Наадамд Монгол, Америк, Ази, Европын 20 гаруй найруулагч, продюсер, уран бүтээлч болон олон улсын нэр хүндтэй кино наадмын зохион байгуулагчид оролцох аж. Наадмын нээлт “Тэнгис” кино театрт болно.


















