Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Дэлхийн Мастерс" тэмцээнд манай 14 жүдоч зодоглоно

Морокко улсын Рабат хотноо дэлхийн жин, жингийн шилдэг 16 жүдочдын “World masters” тэмцээн ирэх амралтын өдрүүдэд буюу тавдугаар сарын 23-24-д болно.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Дэлхийн Мастерс" тэмцээнд манай 14 жүдоч зодоглоно
"Дэлхийн Мастерс" тэмцээнд манай 14 жүдоч зодоглоно. Зураг: МҮОНРТ

Морокко улсын Рабат хотноо дэлхийн жин, жингийн шилдэг 16 жүдочдын “World masters” тэмцээн ирэх амралтын өдрүүдэд буюу тавдугаар сарын 23-24-д болно. Дэлхийн чансаанд эхний 16-д бичигддэг шилдэг тамирчдын оролцдог энэхүү тэмцээнд 50 орны эрэгтэй 114, эмэгтэй 111, нийт 225 жүдоч зодоглох юм. Монголын багийн ахлагчаар МЖБХ-ны гүйцэтгэх захирал М.Бөхбат, Д.Нармандах, дасгалжуулагчаар О.Балжинням, Д.Баттулга, Х.Эрдэнэт-Од нар ажиллаж байна.
Нийт 200,000 ам.долларын шагналын сантай тус тэмцээний жин бүрийн аварга олимпийн эрхийн 700 оноо, мөнгөн медаль 420 оноо, хүрэл медаль 280, шагналт V байр 140, VII байр 112 оноо тус тус авах аж. Тэмцээнд манай 14 жүдоч (эрэгтэй 10, эмэгтэй 4) дэлхийн шилдгүүдтэй зодоглоно. Үүнд:

Эрэгтэй:
60 кг - Г.Болдбаатар, Д.Амартүвшин, Г.Хэрлэн
66 кг - Д.Төмөрхүлэг
73 кг - С.Ням-Очир, Х.Цагаанбаатар, Г.Одбаяр
81 кг - О.Ууганбаатар
100 кг - Н.Түвшинбаяр
+100 кг - Д.Өлзийбаяр

Эмэгтэй:
48 кг - М.Уранцэцэг
52 кг - А.Цолмон
57 кг - А.Сумъяа
70 кг - Ц.Наранжаргал

Хуваалцах