Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Дэлхийн мисс 2016" тэмцээнд А.Баярцэцэг өрсөлдөхөөр болжээ

Гоо үзэсгэлэнгийн тэргүүн наадам болох “Дэлхийн мисс”-ийн тэмцээн ирэх 11 дүгээр сард АНУ-ын Мэрилэн мужид эхлэх юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Дэлхийн мисс 2016" тэмцээнд А.Баярцэцэг өрсөлдөхөөр болжээ
"Дэлхийн мисс 2016" тэмцээнд А.Баярцэцэг өрсөлдөхөөр болжээ. Зураг: МҮОНРТ

Гоо үзэсгэлэнгийн тэргүүн наадам болох “Дэлхийн мисс”-ийн тэмцээн ирэх 11 дүгээр сард АНУ-ын Мэрилэн мужид эхлэх юм. Одоогоор тус тэмцээнд оролцох дэлхийн гоо бүсгүйчүүд тодорсоор байгаа бөгөөд манай улсаас мисс А.Баярцэцэг оролцохоор болсон байна.

Өнгөрөгч өдөр зохион байгуулагдсан "Miss World Mongolia 2016" титэм гардуулах ёслолд А.Баярцэцэг "Үндэсний ялагч"-аар тодорсон бөгөөд өнгөрсөн жилийн "Дэлхийн мисс"-т өрсөлдсөн мисс Н.Ану титмийг гардуулсан байна.

Дашрамд өгүүлэхэд “Miss World” тэмцээн АНУ-ын Вашингтон хотноо арваннэгдүгээр сарын 29-нөөс арванхоёрдугаар сарын 18-ны өдрүүдэд зохион байгуулагдана.

Хуваалцах