“Дэлхийн мисс”-т Т.Батцэцэг өрсөлдөнө
“Дэлхийн Мисс-2014” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох гоо бүсгүйг шалгаруулах тэмцээн сар гаруй хугацаанд зохион байгуулагдаж ялагчаа тодрууллаа.
Мэдээллийн алба

“Дэлхийн Мисс-2014” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох гоо бүсгүйг шалгаруулах тэмцээн сар гаруй хугацаанд зохион байгуулагдаж ялагчаа тодрууллаа. Тус тэмцээний энэ оны ялагчаар Төрбатын Батцэцэг шалгарсан бөгөөд тэрбээр ирэх 11 дүгээр сард Лондон хотод зохион байгуулагдах 63 дахь удаагийн “Дэлхийн мисс” тэмцээнд өрсөлдөх юм.
Тэрбээр Азийн топ модель, “Манжуурын мисс”, “Мисс Монголиа 2010” тэмцээний дэд байрын шагналтай бөгөөд Шилмэл загвар агентлагт багшаар ажилладаг аж.


















