Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Дэлхийн нүүдэлчдийн анхдугаар наадам боллоо

Олон улсын олимпийн хорооноос улс орнуудын үндэсний спортын төрлүүдийг дэмжих хүрээнд зохион байгуулсан тус наадмыг санаачилсан орнууд цаашид жил бүр өөр өөр оронд зохион байгуулж тухай улсын үндэсний спортыг дэлхийд сурталчлан таниулж байхаар болсон байна.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дэлхийн нүүдэлчдийн анхдугаар наадам боллоо
Дэлхийн нүүдэлчдийн анхдугаар наадам боллоо. Зураг: МҮОНРТ

Дэлхийн нүүдэлчдийн наадмыг Киргиз, Казахстан, ОХУ, Туркмен, Турк зэрэг таван улс харилцан зөвшилцөж энэ сарын 8-15-ны өдрүүдэд Киргиз улсын Чолпон-Ата хотод зохион байгуулжээ. Олон улсын олимпийн хорооноос улс орнуудын үндэсний спортын төрлүүдийг дэмжих хүрээнд зохион байгуулсан тус наадмыг санаачилсан орнууд цаашид жил бүр өөр өөр оронд зохион байгуулж тухай улсын үндэсний спортыг дэлхийд сурталчлан таниулж байхаар болсон байна.

Киргиз улсын Чолпон-Ата хотноо буюу Иссыккөл нуурын эрэгт болсон Нүүдэлчдийн Дэлхийн анхдугаар их наадамд Монгол Улсын баг тамирчид бөхийн долоон тамирчин, жороо, хурдан морьны гурван тамирчин, хөлөгт тоглоомын хоёр тамирчин нийт 12 хүний бүрэлдхүүнтэй оролцсон байна.

Хуваалцах