Дэлхийн одой циркчид Монголд тоглоно
Дэлхийд ганцхан одой циркчид 20 жилийн тэртээ Монголын үзэгчидтэй уулзаж байсан юм. Энэ удаад 35 хүний бүрэлдэхүүнтэй баг баавгай, нохой, хонь, ямаа гээд 20 гаруй төрлийн амьтны хамт хүрэлцэн ирж, Монголын циркчидтэй хамтарсан тоглолтоо толилуулна.
Мэдээллийн алба

Монголын үндэсний циркийн урилгаар дэлхийд алдартай одой циркчид Монголд ирэх гэж байна. Циркийн бүхий л төрлийн үзүүлбэрийг багтаасан “Бяцхан оддын гайхамшиг” тоглолт ирэх сарын 25-наас зургаадугаар сарын 1-нийг хүртэл үргэлжлэх юм байна.