Дэлхийн оюутнууд Монголд байт харваагаар өрсөлдөнө
Тэмцээнд 24 орны 250 тамирчин оролцохоор мэдүүлгээ ирүүлсэн байна.
Мэдээллийн алба

2016 оны дэлхийн оюутны аварга шалгаруулах байт харвааны 11 дэх удаагийн тэмцээн Монголд Улсад ирэх сарын 1-5-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно. Тэмцээнд 24 орны 250 тамирчин оролцохоор мэдүүлгээ ирүүлсэн байна.
Тодруулбал Итали, Франц, Япон, Австрали, Чех, Словак, Швед, Бельги, Их Британи, Энэтхэг, АНУ, Малайзын баг тамирчид нэрсээ өгөөд буй.
Тус тэмцээн компаунд болон рекурв хоёр төрөлд болох бөгөөд төрөл бүр нь ганцаарчилсан, баг, холимог хосын ангиллаар 60 медаль олгох юм.


















