Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Дэлхийн шилдэг 12 киног үнэгүй үзнэ

Соёл, спорт, аялал жуулчлалын яамны санаачлага, санхүүжилтээр Монгол-Францын Төв, Нийслэлийн Соёл Урлагийн газар, Монголын урлагийн зөвлөл хамтран “Улаанбаатар” олон улсын кино наадмыг эх орондоо анх удаа зохион байгуулах гэж байгаа талаар мэдээлэл хийлээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дэлхийн шилдэг 12 киног үнэгүй үзнэ
Дэлхийн шилдэг 12 киног үнэгүй үзнэ. Зураг: МҮОНРТ

Соёл, спорт, аялал жуулчлалын яамны санаачлага, санхүүжилтээр Монгол-Францын Төв, Нийслэлийн Соёл Урлагийн газар, Монголын урлагийн зөвлөл хамтран “Улаанбаатар” олон улсын кино наадмыг эх орондоо анх удаа зохион байгуулах гэж байгаа талаар мэдээлэл хийлээ. Кино наадам аравдугаар сарын 4-9-ний хооронд Улаанбаатар хотноо болно. Наадмын хүрээнд дэлхийн А зэрэглэлийн Канн, Берлин, Венецийн 2013 оны олон улсын кино наадмуудад шилэгдэн шагнал хүртсэн, өнөөгийн кино урлагийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох нэр хүндтэй 12 шинэ бүтээл монголын үзэгчдэд үнэ төлбөргүй хүрнэ.

Хуваалцах