Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Дэлхийн сод уран бүтээлчдийн бар зургийн ажлын эх хувийг дэлгэнэ

“976” галерей дэлхийн сод уран бүтээлчдийн бар зургийн ажлын эх хувийг анх удаа дэлгэн харуулна.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дэлхийн сод уран бүтээлчдийн бар зургийн ажлын эх хувийг дэлгэнэ
Дэлхийн сод уран бүтээлчдийн бар зургийн ажлын эх хувийг дэлгэнэ. Зураг: МҮОНРТ

“976” галерей дэлхийн сод уран бүтээлчдийн бар зургийн ажлын эх хувийг анх удаа дэлгэн харуулна.

Үзэсгэлэнгийн хүрээнд Сальвадор Дали, Виктор Вазарели, Жорж Брак, Сэм Фрэнсис, Карл Отто Гёц, Мэл Рамос, Валтер Вомака, Хэнри Мүүр, А.Р.Пенк, Ханс Хартунг, Фернанд Лежер, Отто Пийнэ, Антони Тапиес нарын дэлхийд данстай, сод уран бүтээлчдийн бар зургийн 23 ажлын эх хувийг Монголын урлаг сонирхогчид, олон нийтэд анх удаа дэлгэх юм.

Үзэсгэлэн энэ сарын 15-нд хувийн хаалттай үзвэр, 16-нд Vernissage буюу нээлтийн өмнөх ёслол, харин 17-оос 2014 оны нэгдүгээр сарын 4 хүртэл олон нийтэд төлбөртэй үзвэр үзүүлэх аж. Эдгээр уран бүтээлүүд нь Германы иргэн, Доктор Гуннар Энгхусений цуглуулгын дээжис юм байна.

Түлхүүр үг:Дэлхийн сод уран бүтээлчдийн бар зургийн ажлын эх хувийг дэлгэнэ
Хуваалцах