Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Дэлхийн цэргийн спортын наадам энэ сарын 19-27-нд болно

Манай улсаас тус наадамд анх удаа багийн спортын төрөлд Зэвсэгт хүчнээ төлөөлөн 2019 оны дээд лигийн аварга “Алдар Танан гарьд” баг оролцохоор бэлтгэлээ базааж байгаа юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дэлхийн цэргийн спортын наадам энэ сарын 19-27-нд болно
Дэлхийн цэргийн спортын наадам энэ сарын 19-27-нд болно. Зураг: МҮОНРТ

Дөрвөн жил тутам зохион байгуулагддаг Дэлхийн цэргийн спортын наадам энэ сарын 19-27-нд БНХАУ-ын Үхань хотноо болно.

Манай улсаас тус наадамд анх удаа багийн спортын төрөлд Зэвсэгт хүчнээ төлөөлөн 2019 оны дээд лигийн аварга “Алдар Танан гарьд” баг оролцохоор бэлтгэлээ базааж байгаа юм.

Хэсгийн сугалаа явагдаж Монгол Улсын баг БНХАУ, Катар, АНУ, Конго улстай А хэсэгт багтжээ. Нийт 10 орны армийн багууд хоёр хэсэгт хуваагдан өрсөлдөнө.

Хуваалцах