Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Дэлхийн цэргийн спортын наадамд Монголын баг өрсөлдөнө

Монгол Улсын баг хэсгийн сугалаагаар БНХАУ, Катар, АНУ, Конго улстай А хэсэгт багтжээ

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дэлхийн цэргийн спортын наадамд Монголын баг өрсөлдөнө
Дэлхийн цэргийн спортын наадамд Монголын баг өрсөлдөнө. Зураг: МҮОНРТ

Дөрвөн жил тутам зохион байгуулагддаг Дэлхийн цэргийн спортын наадам энэ сарын 19-27-нд БНХАУ-ын Үхань хотноо болох талаар CCTV мэдээллээ. Түүнчлэн Дэлхийн цэргийн спортын долоодугаар наадмыг зохион байгуулах хороо энэ сарын 10-нд хэвлэлийн хурал хийж, тус наадмын цом болон медалийг танилцуулсан байна. Тодруулбал, дээрх наадмын ялагчдад “Энх тайван найрамдлын од” медаль болон “Тэнфэй” цомыг олгох аж.

Ташрамд дуулгахад, 10 орны армийн баг хоёр хэсэгт хуваагдан өрсөлдөх тус наадамд Монгол Улсын Зэвсэгт хүчнээ төлөөлөн 2019 оны дээд лигийн аварга “Алдар танан гарьд” баг анх удаа багийн спортын төрөлд оролцохоор бэлтгэлээ базааж байгаа байна. Монгол Улсын баг хэсгийн сугалаагаар БНХАУ, Катар, АНУ, Конго улстай А хэсэгт багтжээ.

Хуваалцах