"Дэлхийн цирк Монголд 2015" болно
“Монгол циркийн хөгжлийн төв”-өөс санаачлан олон улсын шилдэг циркчдийн хамтарсан хоёр дахь удаагийн тоглолтыг зохион байгуулахаар болжээ.
Мэдээллийн алба

“Монгол циркийн хөгжлийн төв”-өөс санаачлан олон улсын шилдэг циркчдийн хамтарсан хоёр дахь удаагийн тоглолтыг зохион байгуулахаар болжээ.
Энэ сарын 23-нд нээлтээ хийх уг тоглолтод АНУ, Канад, Испани, БНХАУ, ОХУ, БНАСАУ, Украин, Вьетнам, Белеруссь, Лавти, Монгол зэрэг 12 орны өндөр зэрэглэлийн 60 гаруй жүжигчин шилдэг үзүүлбэрээ сонирхуулах юм байна.
Энэ удаагийн тоглолтод үзэгчдийг гайхшруулах циркийн хаан үзүүлбэр гэгддэг агаарын нисэлтийн үзүүлбэрийг хүргэхээр төлөвлөөд байгаа аж.


















