Дэлхийн циркчид энэ сарын 10 хүртэл тоглоно
Тэд энэ сарын 1 хүртэл тоглох байсан ч хугацаагаа сунгаж 10 болгожээ.
Мэдээллийн алба

Дэлхийн циркийн үзүүлбэрийг монголчууд эх орондоо үзэж эхлээд байгаа билээ. Тэд энэ сарын 1 хүртэл тоглох байсан ч хугацаагаа сунгаж 10 болгожээ. Тиймээс тасалбарыг нь олж чадахгүй байсан үзэгчид одоо “Аса” циркийн кассаас авахад асуудалгүй боллоо.
Циркчид араатны хаан арслан, алиа хөөрхөн хоёр сармагчин, одой болон Орос морь, лам гөрөөсийнхөө ухаалаг үйлдлээр үзэгч түмнийг бишрүүлсээр байна.




















