Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Дэлхийн цом” тэмцээнийг шинэчлэн зохион байгуулахаар болжээ

“Дэлхийн цом”-д ДАШТ-ий нийт дүнгээр тэргүүлсэн таван баг оролцоно. Энэ таван багт “Дэлхийн шигшээ” буюу эхний тавд багтаагүй улсын бөхчүүдийн шигшээ баг нэмэгдэх гэнэ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Дэлхийн цом” тэмцээнийг шинэчлэн зохион байгуулахаар болжээ
“Дэлхийн цом” тэмцээнийг шинэчлэн зохион байгуулахаар болжээ. Зураг: МҮОНРТ

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос бөхийн төрлүүдийн “Дэлхийн цом” тэмцээнийг шинэчлэн зохион байгуулахаар болжээ.

Сонгомол барилдаан, эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн “Дэлхийн цом”-ын тэмцээнийг олимпийн бус жилд, арваннэг эсвэл арванхоёрдугаар сарын эхээр зохион байгуулна. Тэмцээн хоёр өдөр (Баасан, Бямба) үргэлжлэх аж.

“Дэлхийн цом”-д ДАШТ-ий нийт дүнгээр тэргүүлсэн таван баг оролцоно. Энэ таван багт “Дэлхийн шигшээ” буюу эхний тавд багтаагүй улсын бөхчүүдийн шигшээ баг нэмэгдэх гэнэ.

Энэхүү шинэчлэлийг Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны Гүйцэтгэх зөвлөл дэмжин баталсан байна.

Хуваалцах