Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Дэлхийн цом”-ын дараагийн тэмцээн Баку хотод болно

ОУХМ Г.Нандинзаяагийн хувьд хийн урт бууны эмэгтэй дасгалд дөрөв, 50 метрт гурван байдлаас 60 сум буудах эмэгтэй дасгалд 29, 25 метрийн спорт гар бууны дасгалд Ц.Мөнхзул 36, О.Гүндэгмаа 570 оноогоор 45 дугаар байрыг тус тус эзэллээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Дэлхийн цом”-ын дараагийн тэмцээн Баку хотод болно
“Дэлхийн цом”-ын дараагийн тэмцээн Баку хотод болно. Зураг: МҮОНРТ

ХБНГУ-ын Мюнхенд болсон “Дэлхийн цом”-ын тэмцээн өчигдөр өндөрлөлөө. Тус тэмцээний сүүлчийн өдөр болсон хийн гар бууны дасгалд 104 тамирчин буудсанаас Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа 377 оноогоор 51, ОУХМ Ц.Мөнхзул 376 оноогоор 56 дугаар байрт бичигдлээ.

Энэ удаагийн “Дэлхийн цом”-д О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул, Г.Нандинзаяа нар өрсөлдөж, Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Л.Ундралбат, шигшээ багийн дасгалжуулагч Ж.Ганхуяг нар дасгалжуулагчаар ажилласан юм.

ОУХМ Г.Нандинзаяагийн хувьд хийн урт бууны эмэгтэй дасгалд дөрөв, 50 метрт гурван байдлаас 60 сум буудах эмэгтэй дасгалд 29, 25 метрийн спорт гар бууны дасгалд Ц.Мөнхзул 36, О.Гүндэгмаа 570 оноогоор 45 дугаар байрыг тус тус эзэллээ.

Дараагийн “Дэлхийн цом”-ын тэмцээн Азербайжаны нийслэл Баку хотноо зургаадугаар сарын 20-нд эхэлнэ.

Хуваалцах