Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Дэлхийн цомд оролцох Монголын багийн бүрэлдэхүүн тодорлоо

Ирэх гуравдугаар сарын 7-8-нд ОХУ-ын Санкт-Петербург хотноо болох чөлөөт бөхийн Дэлхийн цомд оролцох Монголын багийн бүрэлдэхүүн тодорлоо.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дэлхийн цомд оролцох Монголын багийн бүрэлдэхүүн тодорлоо
Дэлхийн цомд оролцох Монголын багийн бүрэлдэхүүн тодорлоо. Зураг: МҮОНРТ

Ирэх гуравдугаар сарын 7-8-нд ОХУ-ын Санкт-Петербург хотноо болох чөлөөт бөхийн Дэлхийн цомд оролцох Монголын багийн бүрэлдэхүүн тодорлоо.

Тус тэмцээнд 48 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Э.Нарангэрэл, 53 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Э.Сумьяа, 55 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер С.Бямбацэрэн, 58 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Б.Шоовдор, 60 кг-ын жинд Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, 63 кг-ын жинд Гавьяат тамирчин С.Батцэцэг, 69 кг-ын жинд Гавьяат тамирчин О.Насанбурмаа, 75 кг-ын жинд Гавьяат тамирчин О.Бурмаа олон улсын хэмжээний мастер Г.Наранчимэг нар барилдана. Манай баг “В” хэсэгт ОХУ, Украин, Шведийн багуудтай өрсөлдөнө. “А” хэсэгт Япон, Польш, АНУ, Азербайжаны багууд барилдана. Өнгөрсөн жил Узбек улсын Ташкент хотод болсон ДАШТ-нд ҮI байр эзэлж Дэлхийн цомын төлөө тэмцээнд оролцох эрх олж авсан манай эмэгтэй баг Дэлхийн цомын тэмцээнд 2009 оноос хойш тасралтгүй оролцож байна. Үүнд II, ҮII байранд тус бүр нэг удаа, Ү, ҮI байранд тус бүр хоёр удаа орж байжээ. Өнгөрсөн жил Япон улсын Токио хотод болсон тэмцээнд Ү байр эзэлж байсан юм.

Хуваалцах