Дэлхийн цомоос хүрэл медальтай ирлээ
ОХУ-ын Санкт-Петербург хотын Гагариний өргөн чөлөөн дэх Спорт-концертын цогцолборт чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн шилдэг найман баг оролцдог Дэлхийн цомын тэмцээн гуравдугаар сарын 7-8-ны өдрүүдэд боллоо.
Мэдээллийн алба

ОХУ-ын Санкт-Петербург хотын Гагариний өргөн чөлөөн дэх Спорт-концертын цогцолборт чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн шилдэг найман баг оролцдог Дэлхийн цомын тэмцээн гуравдугаар сарын 7-8-ны өдрүүдэд боллоо.
Тус тэмцээний шигшээд ОХУ, Японы багууд, хүрэл медалийн төлөөх барилдаанд Монгол, АНУ-ын багууд шалгарч манай бүсгүйчүүд өрсөлдөгчөө 5:3 онооны харьцаагаар яллаа. Харин дэлхийн цомын алтан медалийн төлөөх өрсөлдөөнд Японы хүчтэй баг эзэн орны багийг 5:3 онооны харьцаагаар ялсан байна.
Алтан медаль: Япон
Мөнгөн медаль: ОХУ
Хүрэл медаль: Монгол
IV байр: АНУ
V байр: Азербайжан
VI байр: Украин
VII байр: Польш
VIII байр: Швед
Тэмцээний “А” хэсэгт Япон, Польш, АНУ, Азербайжан, “B” хэсэгт ОХУ, Украин, Швед, Монголын багууд таарсан.
Манай баг хэсэгтээ ОХУ-ын багт 3:5-аар ялагдсан ч Шведийг 5:3-аар, Украиний багийг 6:3 онооны харьцаагаар ялж, хэсэгтээ дэд байраар шалгарсан юм. Энэ хэсэгт Монгол 38, ОХУ 35, Украин 26 оноо авсан ч манай баг Оросын багт ялагдсан нь хоёрдугаар байрт орох үзүүлэлт болжээ. Ийнхүү манай баг “А” хэсгээс шалгарсан АНУ-ын багтай хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болсон бөгөөд өрсөлдөгчөө 5:2-оор яллаа.
Ингээд барилдааны дүнг танилцуулъя:
Гуравдугаар сарын 8. Хагас шигшээ барилдаан:
Монгол-АНУ 5-3
48 кг. Э.Нарангэрэл – Алисса Лампэ 8-10
53 кг. Э.Сумьяа – Уитни Кондер 4-2
55 кг. С.Бямбацэрэн – Э.Марулис 1-2
58 кг. Б.Шоовдор – Эллисон Раган 10-0
60 кг. С.Цэрэнчимэд – Келси Кемпбелл 12-1
63 кг. С.Батцэцэг – Эрин Глодго 11-2
69 кг. О.Насанбурмаа – Елена Пирожкова 8-5
75 кг. Г.Наранчимэг – Аделин Грэй 0-10
Гуравдугаар сарын 7. Хэсгийн барилдаан
Монгол - Швед 5:3
48 кг Э.Нарангэрэл - Шведээс бөх ирээгүй.
53 кг Э.Сумьяа - Фредерика Петерссон, 5:0
55 кг С.Бямбацэрэн - София Маттссон, 0:2
58 кг Ш.Баатаржав - Сильвия Петер, 10:0
60 кг С.Цэрэнчимэд - Йоханна Маттссон, 5:4
63 кг С.Батцэцэг - Тереза Перссон, 0:6
69 кг О.Насанбурмаа - Моа Ныгрен, 15:4
75 кг Г.Наранчимэг - Фанни Градин, 14:3
Монгол – ОХУ 3:5
48 кг Э.Нарангэрэл - Алина Морева, 1:5
53 кг Э.Сумьяа - Мария Гурова, цэвэр ялагдсан.
55 кг С.Бямбацэрэн - Ирина Ологонова, 4:0
58 кг Б.Шоовдор - Валерия Коблова, 4:7
60 кг С.Цэрэнчимэд - Жаргалма Цыренова, цэвэр ялсан.
63 кг С.Батцэцэг - Инна Тражукова, цэвэр ялсан
69 кг О.Насанбурмаа - Наталья Воробьева, 0:3
75 кг О.Бурмаа - Екатерина Букина, 0:10
Монгол - Украин 6:2
48 кг Э.Нарангэрэл - Ольга Шнайдер, 8:0
53 кг Э.Сумьяа - Татьяна Лазарева, 10:0
55 кг С.Бямбацэрэн - Татьяна Лавренчук, 8:0
58 кг Б.Шоовдор - Татьяна Омельченко, 8:0
60 кг С.Цэрэнчимэд - Оксана Гергель, 6:8
63 кг С.Батцэцэг - Юлия Ткач, цэвэр ялагдсан
69 кг О.Насанбурмаа - Алла Черкасова, 4:4
75 кг Г.Наранчимэг - Катерина Бургомистрова, 1:0
Шигшээ барилдаан:
Алтан медалийн төлөө барилдаан: ОХУ - Япон 3:5
Хүрэл медалийн төлөө барилдаан Монгол - АНУ 5:3
V байрын төлөө барилдаан Украин - Азербайжан 4:4
VII байрын төлөө барилдаан Швед –Польш 3:5


















