Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Дэлхийн цомын 25 дахь гараа боллоо

Эрэгтэйчүүдийн энэ оны 25 дахь гараа уулын уруу эгц хурдтай буух төрөлд явагдаж, дэлхийн шилдгүүд хурд хүчээ сорин өрсөлдлөө.

О.
О.Сонинбаяр

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дэлхийн цомын 25 дахь гараа боллоо
Дэлхийн цомын 25 дахь гараа боллоо. Зураг: МҮОНРТ

Олон улсын цанын холбооноос 50 дахь жилдээ зохион байгуулж байгаа уулын цанын дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн энэ оны 25 дахь гараа Герман улсын Гармиш дахь цанын баазад боллоо. Эрэгтэйчүүдийн энэ оны 25 дахь гараа уулын уруу эгц хурдтай буух төрөлд явагдаж, дэлхийн шилдгүүд хурд хүчээ сорин өрсөлдлөө. Энэ өдөр Австрийн алдарт тамирчин Ханнес Рейшел хамгийн богино хугацаанд нийт замыг туулж, тэргүүн байр эзэлсэн. Одоо 36 настай Ханнес Рейшел 1 минут 53.83 секундын амжилтыг үзүүлж, энэ жилийн дэлхийн цомын тэмцээний эхний түрүүгээ хүртсэн.

Харин удаах байрт Италийн алдарт Петер Филл шалгарчээ. Дэлхийн цомын тэмцээнд өнгөрсөн жил уулын уруу эгц хурдтай буух төрөлд аваргалж байсан Петер Филл тус төрлөөр явагдсан энэ жилийн эхний 5 гараанд нэг ч түрүү авч чадаагүй байна. Тэгвэл 3-р байрыг Швейцарын Беат Фойз эзэлсэн байна.

Дэлхийн цомын тэмцээний дараагийн буюу 26 дахь гараа их туг сүлжих ангилалд болно. Нийт 36 гарааны уралдаан болж ялагчаа тодруулах энэ тэмцээнийг одоогоор нийлбэр дүнгээр Австрийн алдарт тамирчин Марсель Хиршер тэргүүлж байна.

Хуваалцах