Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Дэлхийн цомын тэмцээн болно

Сонирхуулахад эрэгтэйчүүдийн багийн Дэлхийн цомын тэмцээнд 2011 оноос 10 орон оролцож эхэлсэн ба сүүлийн хоёр жил дараалан Иран улсын эрэгтэй чөлөөт бөхийн баг түрүүлээд байгаа юм

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дэлхийн цомын тэмцээн болно
Дэлхийн цомын тэмцээн болно. Зураг: МҮОНРТ

Ирэх сарын 15-16-ны өдрүүдэд АНУ-ын Лос Анжелес хотноо эрэгтэй чөлөөт бөхийн багийн Дэлхийн цомын тэмцээн зохион байгуулагдана. Тэмцээнд АНУ, Украйн, Турк, ОХУ, МУ, Япон, Иран, Энэтхэг, Армен, Гүрж зэрэг 10 орны баг, тамирчид оролцох бөгөөд эдгээр 10 орныг өнгөрсөн жилийн бөхийн төрлүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэй чөлөөт бөхийн төрлийн багийн дүнг харгалзан сонгосон байна. Энэ жилийн тэмцээнд хэдийгээр Куба улсын эрэгтэй тамирчид багийн дүнгээр долоодугаарт байрт орсон байсан ч тэмцээнд оролцохоос татгалзаж, улмаар оронд нь Япон улсын эрэгтэй бөхчүүд оролцохоор болжээ.

Сонирхуулахад, эрэгтэйчүүдийн багийн Дэлхийн цомын тэмцээнд 2011 оноос 10 орон оролцож эхэлсэн ба сүүлийн хоёр жил дараалан Иран улсын эрэгтэй чөлөөт бөхийн баг түрүүлээд байгаа юм.

Хуваалцах