Дэлхийн загварын тайзан дээр анх удаа Монгол залуу алхлаа
Б.Батмөнх нь өдгөө 24 настай бөгөөд дэлхийн загварын тайзан дээр анх удаа алхсан Монгол эрэгтэй модель болж байна.
Мэдээллийн алба

АНУ-ын Сан Франциско хотод өнгөрсөн нэгдүгээр сард зохион байгуулсан загварын шоунд Монгол залуу амжилттай оролцжээ. Түүнийг Бат-Эрдэнийн Батмөнх гэдэг.

Шоуны шалгаруулалтад 129 залуу оролцсоноос 12 нь шалгарч, дээрх хотод болсон "Fashion-2020" шоунд загвар өмссөн аж.
Б.Батмөнх нь өдгөө 24 настай бөгөөд дэлхийн загварын тайзан дээр анх удаа алхсан Монгол эрэгтэй модель болж байна.
Тэрбээр АНУ-ын “FRISC” агентлагийн гэрээт модель аж. Анх 19 настайдаа загвар өмсч эхэлснээс гадна бизнесийн чиглэлээр суралцсан гэнэ.


















