Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Дэлтэй цэнхэр” наадамд Х.Алтангэрэлийн саарал азарга түрүү магнай боллоо

Хөвсгөл аймгийн “Дэлтэй цэнхэр” МСУХ-оос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг хаврын нээлтийн уралдаан өнөөдөр болж байна. Азарганы уралдаанд дараах уяачдын сойсон алтан туурайт ажнай түрүүлж, айрагдсан юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Дэлтэй цэнхэр” наадамд Х.Алтангэрэлийн саарал азарга түрүү магнай боллоо
“Дэлтэй цэнхэр” наадамд Х.Алтангэрэлийн саарал азарга түрүү магнай боллоо. Зураг: МҮОНРТ

Хөвсгөл аймгийн “Дэлтэй цэнхэр” МСУХ-оос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг хаврын нээлтийн уралдаан өнөөдөр болж байна. Азарганы уралдаанд дараах уяачдын сойсон алтан туурайт ажнай түрүүлж, айрагдсан юм.

  1. Рашаант сумын уяач Х.Алтангэрэлийн саарал. Энэ азарга аймгийнхаа өнгөрсөн жилийн зүүн бүсийн баяр наадамд аман хүзүүдэж байв.

  2. Мөрөн сумын харьяат, улсын алдарт уяач Т.Болдбаатарын хээр. Өнгөрсөн жил соёолон насандаа аймгийнхаа зүүн бүсийн наадамд мөн аман хүзүүдсэн билээ.

  3. Шинэ-Идэр сумын уяач Ц.Чимэдбавуугийн хээр. Өнгөрсөн жил “Дэлтэй цэнхэр” болон аймгийнхаа наадамд айрагдсан.

  4. Тосонцэнгэл сумын уяач Т.Гэндэнсүрэнгийн халтар.

  5. Рашаант сумын уяач И.Бат-Оргилын саарал. Энэ нь Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын уяач Г.Баярцогтын унаган адуу. “Дэлтэй цэнхэр”-ээс гадна аймаг, бүсийн наадамд түрүүлж, айрагдсан хурдан буян билээ.

Тус наадамд дээд гурван нас уралдаж байгаа бөгөөд их нас, соёолонгийн түрүү айргийн эзнийг, хүлгийнх нь хамт тун удахгүй мэдээлнэ.

Хуваалцах