Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

ДЭМБ шинэ коронавирусний халдварыг цар тахал гэж зарлалаа

Дэлхийн улс орнууд бүх хүч, нөөц боломжоо дайчилбал цар тахлын явцыг өөрчилж чадна гэж зөвлөж байна.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ДЭМБ шинэ коронавирусний халдварыг цар тахал гэж зарлалаа
ДЭМБ шинэ коронавирусний халдварыг цар тахал гэж зарлалаа. Зураг: МҮОНРТ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага шинэ төрлийн коронавирусний халдварыг цар тахал гэж зарлалаа. Дэлхийн улс орнууд бүх хүч, нөөц боломжоо дайчилбал цар тахлын явцыг өөрчилж чадна гэж зөвлөж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхийлөгч Тедрос Аданом Гебреисус энэ талаар лхагва гарагт мэдэгдэхдээ “COVID-19" халдварын тоо сүүлийн хоёр долоо хоногт эх газрын Хятадаас гадна 13 дахин нэмэгдсэн, халдвар тархсан орнуудын тоо гурав дахин өссөн, ирэх өдрүүдэд халдварын шинэ тохиолдлууд, нас баралтын тоо, халдварт өртсөн улсууд улам нэмэгдэх төлөвтэй гэж бид тооцоолж байна” гэж ярьжээ.

Мөн халдварын тархалтын болон ноцтой байдлын түвшин, идэвхгүй байдлын түгшүүрийн нөхцөлд ихээхэн санаа зовниж байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхийлөгч Тедрос Аданом Гебреисус мэдэгдсэн байна. Түүний хэлснээр “COVID-19" халдварын 90 хувь нь Хятад, Өмнөд Солонгос, Иран, Итали улсад бүртгэлтэй байна. Гол нь улс орнууд халдварыг илрүүлэх, шинжлэх, эмчлэх, тусгаарлах арга хэмжээнүүдийг авч, ард иргэдээ дайчилбал цар тахлын явцыг өөрчилж чадна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхийлөгч сануулжээ.

Хуваалцах