Дэни Алвис "Барселона"-д дахин хоёр жил тоглоно
Барсагийн 32 настай хамгаалагч Дэни Алвисийн гэрээ энэ сарын 30-нд дуусч байсан бөгөөд клубтээ үлдэх эсэх нь тодорхойгүй байв.
Мэдээллийн алба

Барсагийн 32 настай хамгаалагч Дэни Алвисийн гэрээ энэ сарын 30-нд дуусч байсан бөгөөд клубтээ үлдэх эсэх нь тодорхойгүй байв. Тэгвэл туршлагатай хамгаалагчийг багийн удирдлагууд авч хэлэлцэн "Барселона" клуб түүнтэй дахин хоёр жилийн гэрээ хийсэн хэмээн мэдэгдсэн байна.
Дэни Алвис анх 2008 онд Украны Севилья клубээс "Барселона"-д нэгдэж байсан бөгөөд өнгөрсөн хугацаанд 343 тоглолтонд оролцож 19 цом өргөсний дотор Ла лигийн 5 цом, Аваргуудын лигийн 3 цом багтаж байгаа юм.


















