Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Дэниел Лихтман: Том Холланд “Веном”-ын дараагийн ангид тоглохоор ярилцаж байгаа

“Хүн аалз” киноны эсрэг дүр болох харь гарагийн амьтны тухай өгүүлэх "Venom" киноны хоёрдугаар анги урьдчилсан товоор ирэх аравдугаар сарын 2-нд нээлтээ хийхээр болсон талаар бид өмнө нь мэдээлсэн.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дэниел Лихтман: Том Холланд “Веном”-ын дараагийн ангид тоглохоор ярилцаж байгаа
Дэниел Лихтман: Том Холланд “Веном”-ын дараагийн ангид тоглохоор ярилцаж байгаа. Зураг: МҮОНРТ

Холливудын алдарт жүжигчин Том Хардигийн гол дүрийг нь бүтээсэн "Venom" кино 2018 оны аравдугаар сард нээлтээ хийсэн даруйдаа шуугиан дэгдээсэн. “Хүн аалз” киноны эсрэг дүр болох харь гарагийн амьтны тухай өгүүлэх "Venom" киноны хоёрдугаар анги урьдчилсан товоор ирэх аравдугаар сарын 2-нд нээлтээ хийхээр болсон талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл "Venom" кино киноны найруулагч Рубен Флейшер Том Холландын бүтээсэн “Хүн аалз”-ын дүр болон Том Хардигийн “Веном” нар тулалдах талаар мэдээлэл өгсөн байна. Гэхдээ хүн аалз "Venom" киноны хоёрдугаар ангид гарахгүй гэдгийг мэдэгдээд байсан юм. Тэгвэл АНУ-ын Comicbook.com сайтын сэтгүүлч Дэниел Лихтман Том Холланд “Веном”-ын дараагийн ангид тоглохоор ярилцаж байгаа талаар мэдээлэв.

Сонирхуулахад, "Venom" кино MCU-ийн эсрэг талын баатраар хийсэн анхны бүрэн хэмжээний кино. Эл бүтээлд мэргэжилдээ үнэнч сэтгүүлч Эдди Брок(Том Харди) харийн биетийн халдварыг авснаар тухайн амьтны хүчийг эзэмшдэг. Тус бүтээлийн хоёрдугаар ангид эсрэг талын дүрд Холливудын жүжигчин Вүүди Харрельсон тоглож байгаа. Тиймээс Том Холланд тус бүтээлд тоглох гэрээ хийвэл туслах дүрийг бүтээх магадлалтай.

Хуваалцах