Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Дербид ялалт байгуулсандаа Van Persie ихэд баяртай байна

Дербид ялалт байгуулсандаа Van Persie ихэд баяртай байна... Нидерланд тоглогч Robin van Persie урд шөнө явагдсан Манчестерийн дербид ялалт байгуулсандаа ихэд баяртай байгаагаа илэрхийлжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дербид ялалт байгуулсандаа Van Persie ихэд баяртай байна
Дербид ялалт байгуулсандаа Van Persie ихэд баяртай байна. Зураг: МҮОНРТ

Нидерланд тоглогч Robin van Persie урд шөнө явагдсан Манчестерийн дербид ялалт байгуулсандаа ихэд баяртай байгаагаа илэрхийлжээ.

Английн Premier League-ийг тэргүүлэгчид болох Манчестер хотын United болон City клубууд 16-р тойрогт учраа таарч Sir Alex Ferguson-оор удирдуулсан Улаан Чөтгөрүүд Хотынхныг талбай дээр нь 2:3 харьцаагаар буулган авч маш чухал 3 оноогоо халааслаад байгаа билээ.

Талбайн зочин United-ийн довтлогч Rooney тоглолтын эхэнд 2 гоолыг оруулан Чөтгөрүүд тэргүүлж эхэлсэн бол, City-гийнхэн зөрүүлэн 2 гоолыг оруулж оноог тэнцүүлж чадсан ч Van Persie тоглолт дуусах эцсийн мөчид гоолдсоноор United-ийнхан 3 оноо авч City-гээс 6 оноогоор тасарч эхлээд байна.

Van Persie Sky Sports-д өгсөн ярилцлагадаа: “Бид тоглолтын эхлэлийг маш сайн тавьж чадсан. Rooney гайхалтай байж 2 гоолыг оруулсан.
Бид санаачлагыг гартаа авч байсан. Гэхдээ City үргэлж сэргэж чаддаг. Тоглолтын төгсгөлийг гайхалтай хийж, 3 оноо авсандаа их баяртай байна.
6 оноогоор илүү болно гэдэг, хамгийн ойр явж байсан өрсөлдөгчөө хожно гэдэг үнэхээр их баяртай явдал. Бид энэ ялалтаа тэмдэглэх болно” хэмээн хэлжээ.

Хуваалцах