Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Дэрэн” клубын хөлбөмбөгчдийг хүлээн авч уулзав

Тус клубын 11 хүртэлх насны баг бүтэн нэг сарын хугацаанд Скандинавын хойгийн орнуудаар таван тэмцээнд оролцож нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртэж, өндөр амжилт үзүүлсэн билээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Дэрэн” клубын хөлбөмбөгчдийг хүлээн авч уулзав
“Дэрэн” клубын хөлбөмбөгчдийг хүлээн авч уулзав. Зураг: МҮОНРТ

Олон улсын тэмцээнээс дөрвөн медаль хүртсэн “Дэрэн” клубын хөвгүүд эх орондоо ирсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тус клубын 11 хүртэлх насны баг бүтэн нэг сарын хугацаанд Скандинавын хойгийн орнуудаар таван тэмцээнд оролцож нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртэж, өндөр амжилт үзүүлсэн билээ.

Тэгвэл өсвөр үеийн хөлбөмбөгчид дундаас гайхалтай амжилт үзүүлэн таван олон улсын тэмцээнд оролцож, дөрвөөс нь медаль хүртсэн "Дэрэн" клубын 11 хүртэлх насны багийг МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар хүлээн авч уулзлаа. Тэрбээр "Дэрэн" клубын хөвгүүд нийт 28 тоглолтод оролцож, 23 ялалт байгуулж 150 гоол оруулан, нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд ирсэн энэ өндөр амжилт нь Монголын хөлбөмбөгийн ирээдүй гэрэлтэй байгааг харуулсан үйл явдал боллоо хэмээн цохон дурдаж, бяцхан хөлбөмбөгчдөд амжилт хүсч, гарын бэлэг гардуулжээ.

Хуваалцах