Деррик Роуз бэлтгэлээ хийгээд эхэлжээ
NBA-гийн од, “Чикаго Буллз”-ын холбогч Деррик Роуз бэлтгэлд гарсан тухай NBC Sports-ийн тоймч Шон Хайкин мэдэгджээ.
Б.
Б.Батхолбоо
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

NBA-гийн од, “Чикаго Буллз”-ын холбогч Деррик Роуз бэлтгэлд гарсан тухай NBC Sports-ийн тоймч Шон Хайкин мэдэгджээ. Ингэснээр Деррик Роузын өвдөгний гэмтэл 4-6 долоо хоногийн дараагаар бүрэн эдгэрнэ гэсэн эмч нарын дүгнэлтээс хэд хоногийн наана эдгэж, тоглохоор болж буй юм байна. Энэ улиралд Деррик Роуз 46 тоглолтод гарч, дунджаар нэг тоглолтод 18.4 оноо авч, таван дамжуулалт өгсөн үзүүлэлттэй байгаа.
Хуваалцах


















