Дэрвэгэр сормуус сайхан ч...
Дэрвэгэр сормуустай болохыг хүсдэггүй охид, бүсгүйчүүд ховор. Зарим нь энэ хүсэлдээ автан хиймэл сормуус хийлгэх нь олонтаа байдаг. Хиймэл сормуус сайхан харагдуулдаг ч эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдгийг та мэдэх үү.
Мэдээллийн алба

-Хиймэл сормуус унахдаа төрөлх сормуусыг шингэрүүлдэг.
-Сормуус суулгахаас нэг долоо хоногийн өмнө болон суулгаснаас хойш хоёр долоо хоногийн хугацаанд аспирин болон ямар нэг цус шингэлдэг эм ууж болохгүй.
-Сормуус суулгаснаас хойш хэд хоног загатнаж болно. Хэт зовиуртай биш бол санаа зоволтгүй.
-Суулгасан сормуус бохирдсон тохиолдолд нүдэнд муугаар нөлөөлөх сөрөг талтай.
-Зовхи хэлбэрээ алдаж гадагшаа эсвэл дотогшоо эргэснээр сормуусыг нүдний алим руу оруулдаг.
-Сормуус суулгасан үед нүд загатнаж, нүдээ байнга нухвал суулгасан үснүүд солигдож эмх замбараагүй болж харагдах бөгөөд мөн нүд гэмтээх аюултай.