Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Детройт" 1997 оноос хойш “Филадельфи"-г талбайд нь хожсонгүй

“Филадельфи Флайерс” энэ өдөр "Веллс Фарго" төвдөө лигийн 11 удаагийн аварга, алдарт “Детройт Ред Вингс”-ийг хүлээн авч, багууд улирлын 11 дэх тоглолтоо хйилээ.

О.
О.Сонинбаяр

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Детройт" 1997 оноос хойш “Филадельфи"-г талбайд нь хожсонгүй
“Детройт" 1997 оноос хойш “Филадельфи"-г талбайд нь хожсонгүй. Зураг: МҮОНРТ

“Филадельфи Флайерс” энэ өдөр "Веллс Фарго" төвдөө лигийн 11 удаагийн аварга, алдарт “Детройт Ред Вингс”-ийг хүлээн авч, багууд улирлын 11 дэх тоглолтоо хйилээ. Энэ өдөр багууд мөсөн талбайд ширүүн өрсөлдөөнийг үзүүлж, үндсэн цагт 3:3-ын харьцаатай тэнцсэн байна. Тоглолтын нэмэлт цагт Филадельфигийн шилдэг довтлогчдын хослол амжилттай болж, Клод Жиругийн дамжуулалтаар Якуб Ворачек хожлын гоолыг оруулсан юм.

Чех довтлогч Ворачек улирал эхлээд 6 гоол оруулж, 5 оновчтой дамжуулалт өгсөн амжилтаар 11 оноотой лигийг үргэлжлүүлж байна. “Филадельфигийн нисгэгчид” ийнхүү “Улаан жигүүрүүд”-ийн эсрэг талбайдаа хийсэн сүүлийн 12 тоглолтдоо дараалан хожлоо. “Улаан жигүүрүүд” хамгийн сүүлд 1997 онд Стэнлийн цомын төлөөх шигшээ цувралд “Нисгэгчид”-ийг хожиж байсан түүхтэй. “Филадельфи Флайерс” улирлын ээлжит хожлоо авсанаар дорнод бүсийн 8-р байрт дэвшлээ.

Хуваалцах