Дэвид Бекхэмийн “алтан хөшөө” бослоо
Өнгөрсөн пүрэв гарагт Лос Анжелест “Kids' Choice Sports Awards” болсон байна. Энэхүү авардст алдарт хөлбөмбөгчин Дэвид Бекхэм хөвгүүдийн хамт зочилжээ.
Мэдээллийн алба

Өнгөрсөн пүрэв гарагт Лос Анжелест “Kids' Choice Sports Awards” болсон байна. Энэхүү авардст алдарт хөлбөмбөгчин Дэвид Бекхэм хөвгүүдийн хамт зочилжээ.
Харин энэ үеэр фенүүд нь Бекхэмийг хөвгүүдийнх нь хамт “шавраар будсан” гэнэ. Ийнхүү тэрбээр тайзан дээр хөвгүүдийн хамт “алтан хөшөө” болсон байна.
Хэдийгээр 39 настай домогт хөлбөмбөгчин болон түүний хөвгүүд Ромео, Круз нар зугтахыг хүссэн ч наалдамхай будаг тэдэнд зугтах боломж олгоогүй аж.
Энэ үеэр Бекхэм “Би юу ч сонсож чадахгүй байна” гээд инээмсэглэн чихээ хуруугаараа ухсаны дараа хүүгийнхээ нүүрийг цэвэрлэхээр оролдож байсан гэнэ.


















