Девин Бүүкер 1000 онооны "босго" давлаа
Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны “Финикс Санс” багийн хамгаалагч Девин Армани Бүүкер хамгийн залуудаа 1000 оноонд хүрсэн 4 дэх тоглогч боллоо.
Мэдээллийн алба

Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны “Финикс Санс” багийн хамгаалагч Девин Армани Бүүкер хамгийн залуудаа 1000 оноонд хүрсэн 4 дэх тоглогч боллоо. Түүний өмнө Кевин Дюрант, Коби Брайент, Леброн Жэймс гэсэн 3 шилдэг тоглогч бичигдэж байна. 1996 оны 10-р сарын 30-ны өдөр төрсөн өдгөө 20 настай Бүүкер өнгөрсөy жилийн драфтаар мэргэжлийн лигийн тэмцээнд хөл тавьсан. Тэрээр 1-р тойргийн 13 дахь сонголтоор “Финикс Санс” багт сонгогдож байсан юм. “Санс”-ын залуу од өнгөрсөн жил анх удаа лигт тоглохдоо багагүй амжилтыг үзүүлсэн. Тэрээр холын зайн оновчтой, хурдтай шидэлтээрээ сагсан бөмбөг сонирхогчдын дотно танил болж чадсан юм.



















