Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ди Мариа талбайг түр чөлөөллөө

“Манчестер Юнайтед” болон “Вест Бромович”-ын тоглолт болж "Юнайтед" арай ядан тэнцсэн билээ. 2:2-оор тэнцсэн энэ тоглолтод “Юнайтед”-ын жигүүрийн хагас хамгаалагч Ди Мариа бэртэл авсан байна.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ди Мариа талбайг түр чөлөөллөө
Ди Мариа талбайг түр чөлөөллөө. Зураг: МҮОНРТ

“Манчестер Юнайтед” болон “Вест Бромович”-ын тоглолт болж "Юнайтед" арай ядан тэнцсэн билээ. 2:2-оор тэнцсэн энэ тоглолтод “Юнайтед”-ын жигүүрийн хагас хамгаалагч Ди Мариа бэртэл авсан байна. Одоогоор бэртэл ноцтой эсэх нь тодорхой биш байгаа юм. Ди Мариа “Манчестер Юнайтед”-д ирсэн даруйдаа зургаан тоглолтод оролцож, гурван гоол оруулчихаад байгаа билээ.

Тэрбээр тоглолтын 76 дахь минутад ташаандаа бэртэл авч талбайг чөлөөлсөн байна. Эмч нар түүний баруун гуян дээр мөстэй жин тавьж, талбайгаас авч гарчээ.

Харин түүний бэртлийн хугацаанаас шалтгаалан “Юнайтед”-ын цаашдын тоглолтуудын хувь заяанд өөрчлөлт орж магадгүйг эх сурвалжууд мэдээлж байна.




Хуваалцах