Диего Костаг гурван тоглолтоор торгоно
Английн лигийн цомын хагас шигшээд “Ливерпүүл” болон “Челси” клубүүд учраа таарч, “Цэнхэрүүд” өрсөлдөгчөө 1:0-ээр буулгаж авснаар шигшээд шалгараад байгаа.
Мэдээллийн алба

Английн лигийн цомын хагас шигшээд “Ливерпүүл” болон “Челси” клубүүд учраа таарч, “Цэнхэрүүд” өрсөлдөгчөө 1:0-ээр буулгаж авснаар шигшээд шалгараад байгаа. Тэгвэл энэхүү тоглолтын үеэр “Челси”-гийн довтлогч Диего Коста бүдүүлэг авирлаж, “Ливерпүүл”-ийн хагас хамгаалагч Эмра Жаны хөл дээр санаатайгаар гишгэсэн.
Түүний энэ үйлдлийн төлөө Английн хөлбөмбөгийн холбоо гурван тоглолтод оролцох эрхийг нь хасахаар шийдсэн бололтой. Ямар ч байсан холбооны шийдвэрт хариу өгөхөд түүнд өнөө оройн 18:00 цаг /Улаанбаатарын цагаар 02:00 цаг/ хүртэл хугацаа олгоод байгаа ажээ.
Хэрвээ Костаг гурван тоглолтоор торговол тэрбээр энэ бямба гарагт “Сити”-тэй хийх тоглолтыг өнжих юм.


















