Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Дифлимп буюу Чимээгүй олимпод оролцох тамирчдаа дэмжицгээе

1924 оноос дэлхий нийтэд зохиогдож эхэлсэн Дифлимп буюу Чимээгүй олимпод манай улсын баг тамирчид 1977 оноос оролцож эхэлсэн түүхтэй.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дифлимп буюу Чимээгүй олимпод оролцох тамирчдаа дэмжицгээе
Дифлимп буюу Чимээгүй олимпод оролцох тамирчдаа дэмжицгээе. Зураг: МҮОНРТ

1924 оноос дэлхий нийтэд зохиогдож эхэлсэн Дифлимп буюу Чимээгүй олимпод манай улсын баг тамирчид 1977 оноос оролцож эхэлсэн түүхтэй. Хүчирхэг тамирчдын амжилтын түүчээ Тайванийн Тайфай хотоос эхэлсэн байдаг. Зуны 21 дэх олимпод Дамдины Очбадрал эх орондоо анхны медаль авч ирж байлаа. Д.Очбадралын амжилтыг давтаж энэхүү олимпод олон авьяаслаг тамирчин амжилт гаргасаар байна.

Энэ оны 10 дугаар сард зохиогдох дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай баг тамирчид оролцохоор бэлтгэлээ базааж байна. Улс эх орныхоо нэрийг дуурсгаж, цаашид ч мөн олон амжилт гаргах тамирчдын өмнө хөрөнгө мөнгөний асуудал тулгарсаар ирсэн.

МҮОНТ-ийн "Монголын нэг өдөр" хөтөлбөрийн уран бүтээлчид тамирчдынхаа амжилтыг улам ахиулах, тэдэнд тулгарч байгаа асуудлыг шийдвэрлэх зорилгоор үзэгч, уншигчдадаа хандан тэдэнд туслах уриалга гаргаж байгаа юм. Олимпийн тэнгэрт Монгол тамирчдын алдрын цуурай тасралтгүй үргэлжлэх болтугай.

Хуваалцах